Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн хийсэн судалгаагаар сургуулийн сурагчдын 30 орчим хувь нь өглөөний цайгаа огт уудаггүй болох нь тогтоогджээ. Үүнээс үүдэн өсвөр насны хүүхдүүдийн дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл нэмэгдэж цөс чулуужих, ходоод шархлах зэрэг шинж тэмдгүүд ихээр илэрч байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Өсвөр насны хүүхэд өдөрт хоол тэжээлээс авах ёстой шим тэжээлийнхээ 30-35 хувийг үдийн хоолноос авах заалттай байдаг. Гэвч дунд, ахлах ангийн сурагчдын дийлэнх нь өглөөний цайгаа огт уудаггүй учраас бага наснаасаа ходоодны шархлаатай болох, цөс чулуужих зэрэг өвчлөлд өртөх нь ихэсжээ. Сурагчид ихэвчлэн сургуулийн ойр орчмоос чанарын шаардлага хангахгүй бэлэн бүтээгдэхүүн худалдан авч иддэг нь уг өвчлөлийн гол шалтгаан болдог байна.
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасагт жилд дунджаар 15 мянга орчим хүүхэд үзлэгт хамрагддаг байна. Эдгээрээс 30 орчим хувь нь ходоод гэдэсний шархлаа, үрэвсэл зэрэг өвчнөөр оношлогддог байна.
Мөн сурагчид өглөөний цайгаа уухгүй байх нь эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг болохыг төдийлөн мэддэггүй. Тиймээс эцэг эх аран хамгаалагчид эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлэх хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах шаардлагатай байгаа юм.