Сурагчдын дотуур байранд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийнхний дарамт шахалт гаргахгүйн тулд коридор эсвэл гадаад орчинд хяналтын камер суурилуулахыг зөвшөөрдөг. Гэвч зарим ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байранд сурагчдын өрөөнд хяналтын камер суурилуулж, сурагчдын эрхийг зөрчсөн үйлдэл гарсан байна.
Манай улсын хэмжээнд 532 дотуур байр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс ХЭҮК-оос 2022-2023 оны хооронд эхний ээлжид нийт 78 ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байранд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар дотуур байрнууд харилцан адилгүй камержуулсан байсан бол зарим тохиолдолд сурагчдын өрөөнд хяналтын камер байрлуулсан зөрчил илэрчээ. Холбогдох албанаас зөрчлийг тухай бүрд нь шийдвэрлэж, болиулах эсвэл өөр газарт шилжүүлэх зөвлөмж шаардлагыг хүргэсэн байна.
Дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний дунд үе тэнгийнхний дээрэлхтэл дарамт шахалт гарахгүйн тулд камер суурилуулдаг. Гэвч энэ нь сурагчдын өрөөнд суурилуулсан хүний эрхийг зөрчсөн үйлдэл болсон байна. Сурагчдын өрөөнд сургууль болон дотуур байрны дотоод журмын дагуу эсвэл эцэг эхчүүдийн хүсэлтээр суурилуулдаг юм байна.