ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын парад эхэлжээ

ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд энэ жилийн Ялалтын баярын парад эхэлснийг хэвлэлүүд шууд дамжуулсан байна. Аугаа эх орны дайнд зөвлөлт холбоот улсын арми ялалт байгуулсны 78 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд ОХУ-ын холбоотон зургаан улсын ерөнхийлөгч оролцож байна.

Энэ жилийн Ялалтын баярын парадад 8000 гаруй цэргийн алба хаагч болон 125 цэргийн техник хэрэгслийг оролцуулж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, ахмад дайчид болон гадаадын зочид төлөөлөгчдийн хамтаар улаан талбайн үзвэрийн төв хэсгээс жагсаалыг үзжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Өнөөдөр бид соёл иргэншлийг дахин шийдвэрлэх эргэлтийн цэг дээр ирээд байна. Үнэндээ эх орны маань эсрэг жинхэнэ дайн дахин өрнөж байна. Гэхдээ бид олон улсын терроризмын эсрэг тэмцсээр байна. Мөн бид Донбассын ард түмнийг хамгаалж, аюулгүй байдлаа хангах болно.  Бидний хувьд ч дэлхий дахинд ч найрсаг бус, дайсагнагч улс орон гэж байхгүй. Манай гаргийн ихэнх хүмүүсийн нэгэн адил ОХУ-ын ард түмэн ирээдүйгээ энх тайван, эрх чөлөөтэй, тогтвортой байлгахыг хүсэж байна. Өөрийгөө өндөрт өргөх үзэл суртал нь жигшүүрт, хорон муу, үхлийн аюултай гэж би боддог. Гэхдээ барууны даяаршсан элитүүд өөрсдийн онцгой байдлын тухай номлосон хэвээр байна. Тэд хүмүүсийг бие биенийнх нь эсрэг турхирч, нийгмийг хагалан бутаргаж, цуст мөргөлдөөн, төрийн эргэлтийг өдөөж, Оросыг үзэн ядах, түрэмгий үндсэрхэг үзлийн үрийг тарьж, хүнийг хүн болгодог гэр бүлийн уламжлалт үнэт зүйлсийг тэд устгаж байна. Нацистууд дэлхийд ноёрхлоо тогтоосноор ямар үр дүнд хүрснийг Өрнөдийнхөн мартсан бололтой. Энэ аймшигт, дарангуйлагчдыг хэн ялсныг, эх орныхоо төлөө тэмцэж, Европын ард түмний төлөө амь насаа харамгүй орхисныг тэд мартсан бололтой. Бардам зан, хүлцэнгүй байдал нь эмгэнэлт байдалд хүргэх нь гарцаагүй. Украйны ард түмэн яг ийм замналаар замнаж байна. Тэд төрийн бослого, барууны эздийнхээ эрүүгийн дэглэмийн барьцаанд орж, биднийг цаазлах наймааны хэрэгсэл болсон. Мөн Украины ард түмэн Өрнөдийнхний харгис хэрцгий, өөртөө ашигтай төлөвлөгөөнүүдийг биелүүлэх гол хэрэгсэл болсон. Мөн Өрнөдийн улсуудын эрх баригчдын гол зорилго нь манай улсыг задлах, устгах, дэлхийн 2-р дайны үр дүн, сайн сайхан дурсамжийг арчих явдал юм. Гэхдээ би Нацизмын эсрэг эрэлхгээр тэмцсэн бүлгийн гишүүд, тэр дундаа АНУ, Их Британи зэрэг “Үндэсний холбоотны армийн” цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлж байна. Нийтлэг аюулын эсрэг тэмцсэн он жилүүдэд олж авсан эв нэгдэл, хамтын ажиллагааны туршлага нь бидний үнэлж баршгүй өв юм аа” хэмээн хэлжээ.

Ялалтын баярын үйл ажиллагаанд АНУ, Их Британийн 50 гаруй ахмад дайчин ОХУ-ын эрх баригчдын урилгаар оролцож байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.