Нийгмийн даатгалын багц хуулийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй

Нийгмийн даатгалын тухай багц хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор Европын холбооны улсууд тэр дундаа хуучин социалист лагерьт хамрагдаж байсан Литва, Польш зэрэг улсын төлөөллүүд тэтгэврийн шинэчлэл хэрхэн хийсэн талаарх туршлагаасаа хуваалцжээ.

Иргэдийн зүгээс нийгмийн даатгалын тухай хууль тэр дундаа тэтгэврийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай талаар хэлж байна. Тухайлбал, тэтгэврийг ялгамжтай байдлаар тогтоодог, дундаж наслалтыг харгалзан авч үздэггүй үүнээс шалтгаалж тэтгэврийн зээлийн өртэй үлддэг гэх мэт асуудал үүсдэг байна.

Одоогийн мөрдөж байгаа нийгмийн даатгалын багц хууль 1994 онд батлагдаж, түүнээс хойш 30 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт орж байжээ. Үүнээс харвал Нийгмийн даатгалын багц хуулийн тогтвортой байдал нэн чухал юм. Нэг хууль баталчхаад үүнийгээ нэг сарын дараа ахин шинэчлэх эсвэл хүчингүй болгодог. Энэ нь тухайн хууль үр дүнгүй болох шалтгаан болдог гэж Европын холбооны улсуудын төлөөллүүд зөвлөж байна.

Монгол улс тэтгэврийн нэг давхаргат тогтолцоотой. Үүнийг өөрчилж олон давхаргатай болгохын тулд сайн дурын нэмэлтээр гэсэн заалттай хууль өргөн бариад байгаа юм байна. Мөн тодорхой хувийг өвлүүлэх талаар судалж байгааг холбогдох мэргэжилтэн танилцуулж байна. Үүнээс гадна өргөн мэдүүлээд байгаа хуулийн төсөлд тэтгэвэр тогтоолгох нас нэмэгдээгүй буюу хэвээр хадгалагдахаар байгаа юм.