Кишида Фүмио Японы Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоныхоо дараа өөрийн ууган хүү Шотарог туслахаараа ажиллуулах болжээ. Гэвч түүний шийдвэр Япон улсын иргэдийн дургүйцлийг төрүүлж, үргэлж шүүмжлэлд өртөх болсон байна.
Шотаро Кишида өнгөрсөн оны сүүлээр шинэ жилийн баярыг хамаатан садантайгаа тэмдэглэсэн байна. Тухайн үед Шотаро Ерөнхий сайдын өргөөний шатан дээр хэвтэж байгаагаар зургаа даруулж, цахим хуудастаа нийтэлсэн нь Ерөнхий сайдын чихийг халууцуулах болсон юм. Японы иргэд Ерөнхий сайдын ууган хүүг биеэ зүй бус авч явсныг шүүмжилж, өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөхийг шаардаж эхэлжээ.
Дуулиан дэгдсэний дараа Шотаро Кишида өөрийгөө ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэхгүй байгаагаа хэвлэлд ярьсан нь Япончуудын уур хилэнг улам бадраасан байна. Харин Кишида Фүмио даваа гарагт түүнийг Ерөнхий сайдын туслахын албан тушаалаас нь чөлөөлөх болсноо мэдэгджээ.
Японы сөрөг хүчний намын гишүүд Кишида Фүмиог хүүгээ төрийн албанд томилсныг шүүмжилж байсан ч огцрохоор болсон нь зохис ёсны тохиромжтой шийдвэр болсныг сайшаажээ.