БНХАУ 2030 гэхэд сансрын нисэгчдээ саран дээр газардуулах төлөвлөгөөгөө зарлалаа

БНХАУ-ын Сансар судлалын агентлаг 2030 он гэхэд сансрын нисэгчдээ саран дээр газардуулах төлөвлөгөөгөө даваа гарагт зарлажээ. Өмнө нь Хятад улсын эрдэмтэд 2030 он гэхэд саран дээр нисэгчдээ газардуулах төлөвлөгөө нь биелнэ гэдэгт төдийлөн итгэлгүй байгаагаа илэрхийлж байсан юм.

БНХАУ-ын засгийн газрын хэрэгжүүлж байгаа сансрын жолоодлого болон нислэгийн хөтөлбөрийн хүрээнд нисэгчдээ сар руу илгээх төдийгүй саран дээр шинжлэх ухааны судалгаа, туршилтуудыг хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн дэлхий, сар хоёрын хооронд сансрын хөлгөөр зорчих, сарны гадаргуу хэсэгт хүн төрөлхтөн болон роботын хамтарсан туршилт судалгаа хийхээр төлөвлөжээ.

Нисэгчид Шэнжоу 13 загварын сайжруулсан сансрын хөлгөөр сар руу зорчино гэдгийг мөн холбогдох албанаас мэдээлжээ. Хятад улс 2003 онд анхны сансрын нисэгчээ задгай сансарт хөөргөж байсан бол 2013 саран дээр буулгаж, 2021 онд ангараг гараг дээр судалгааны станцаа байрлуулаад байна. Түүнчлэн Хятад улс сансрын станцаа угсрах ажлаа өнгөрөгч онд дуусгасан төдийгүй хэдийн ашиглаж эхэлснийг хэвлэлүүд онцолж байна.

Хятад нь өөрийн хөлгөөр нисэгчдээ сансарт илгээсэн дэлхийн гурав дахь улс юм.