Өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйн хэт тогтворгүй байдал, бусдын нөлөөнд автах зэргээс шалтгаалж ахуйн хүрээний эд зүйлс үнэртэн мансуурах тохиолдол ихээр гарах болсон байна. Цагдаагийн байгууллагаас хийсэн судалгаагаар хэрэг зөрчилд холбогдсон хүүхдүүдэд гэр бүл нь анхаарал халамж бага тавьдаг, сургуулийн орчноос мэдээлэл муу авдаг , бусдын нөлөөнд хэт автдаг гэхмэтчлэн олон сөрөг хүчин зүйлс нөлөөлдөг болох нь тогтоогджээ.
- Сүүлийн 5 жилийн хугацаанд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 1064 хэрэг бүртгэгдэж 1500 орчим иргэн холбогдон шалгагджээ
- Эдгээр иргэдийг насны бүлгээр нь ангилбал 18-25 насныхан 54 хувь нийт холбогдогчдын 92.3 хувийг 35 хүртэлх насныхан эзэлж байгаа юм
- Тэгвэл өсвөр насныхны дунд 2013 онд хийсэн судалгаагаар 1000 хүүхэд тутмын 561 нь хар тамхи, мансууруулах бодис ямар нэг хэмжээгээр хэрэглэж үзсэн гэх харамсалтай үзүүлэлт гарчээ
- Мөн судалгаагаар 10 хүүхэд тутмын гурав нь чөлөөт цагаа зөв зарцуулж чаддаггүй. Тиймээс хүүхдийг дугуйлан секц, олон нийтийн арга хэмжээнд оролцуулж, идэвхтэй байлгах хэрэгтэйг сануулж мэргэжилтнүүд сануулж байна
Эцэг эх асран хамгаалагчдын дунд хийгдсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдтэйгээ ярилцаж ойлголцох нь бага , хараа хяналт сул тавьдаг зэргээс шалтгаалан хүүхэд элдэв хорт зуршилд автах эрсдэл тулгардаг байна. Үүнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг зөрчилд өртөх тохиолдол өндөр байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийг бууруулахын тулд цагдаагийн байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд 80 орчим мянган иргэнийг нөлөөллийн сургалтад хамруулжээ.
Өсвөр насны хүүхдүүд элдэв хорт зуршилд автах нь сэтгэлзүйн хэт тогтворгүй байдлаас хамаардаг байна. Мөн ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйн холбогдолтой хичээл дутмаг ордог зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй хэмээн зарим сурагчдын төлөөлөл тайлбарлаж байна.
Харин зарим эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийг бага насанд нь анхаарал халамж тавихаас илүүтэй өсвөр насанд нь халамжилж анхаарал хандуулах нь чухал гэдгийг онцолж байна.
Ахуйн хүрээний эд зүйлс хэрэглэн мансуурах хүүхдийн тоо олширч байгаа нь буруу эх сурвалжаас мэдээлэл авах, учирч болох эрсдэлийг тооцоолдоггүйгээс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоход нөлөөлөг. Тиймээс эцэг эхүүд хүүхдэд тавих анхаарах, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.