2023 оны 3-р сард батлагдсан тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамж шинэчлэгдсэн. Энэ хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар луу нэвтрэхэд явган зорчиг 3000 төгрөг, автомашин ангилал, даацаасаа шалтгаалаад 9000-70.000 төгрөгийн хураамж төлж эхэллээ.
2022 онд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар луу нэвтрэх хураамжаас төрийн санд 80 сая гаруй төгрөг хуримтлагдсан байна. Тус хуримтлалыг эргээд байгаль орчноо хамгаалах, хог хаягдлыг цэвэрлэхэд зарцуулдаг гэсэн юм. Мөн тус хэсгээр зарим иргэд нэвтрэхдээ Налайх дүүргийн байнгын оршин суугч гэж хэлэн үнэгүй нэвтрэх тохиолдол гардаг. Гэвч үүнд хяналт шалгалт хийж байгаа учир үнэгүй нэвтрэх боломжгүй гэсэн юм.
Мөн энэ оноос эхлэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар луу нэвтрэх хураамжийн мөнгөн дүн ихсэж байгаа учир байгаль хамгаалах, хог хаягдал цэвэрлэх нэгдсэн менежментийн асуудлыг шийдэхэд ихээхэн хувь нэмэртэй байна гэж тус гарын хамгаалалтын захиргааны албанаас мэдэгдэж байна.