ОХУ-ын эдийн засагт томоохон цохилт өгөх, ноцтой үр дагаварт хүргэх зорилготой байсан ч шинжээчдийн тооцоолж байгаагаар хориг арга хэмжээ нь хараахан үр дүнд хүрээгүй байх магадлалтай гэж үзэж байна.

2022 оны 2-р сарын 24-нд ОХУ-ын Зэвсэгт хүчин хүчин бүрэн хэмжээний эзлэн түрэмгийллээ эхлүүлснээс хойш ердөө нэг хоногийн дараа Өрнөдийн улс орнууд Москвагийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг зарласан юм. ОХУ-ын эдийн засагт томоохон цохилт өгөх, ноцтой үр дагаварт хүргэх зорилготой байсан ч шинжээчдийн тооцоолж байгаагаар хориг арга хэмжээ нь хараахан үр дүнд хүрээгүй байх магадлалтай гэж үзэж байна.

Өрнөдийн улс орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ нь Кремлийн тэргүүн Владимир Путины ойрын хүрээллийн хүмүүс, ОХУ-ын аж ахуйн нэгжүүд болон Оросын эдийн засгийн хэд хэдэн салбарыг онилсон юм. Мөн нийт найман удаагийн багц хориг арга хэмжээ нь ОХУ-ын стратегийн гол бүтээгдэхүүн болох газрын тос, байгалийн хийн экспортын гарцыг хаах, дайны санхүүжилтийг таслах зорилготой байсан юм. 

Гэвч Өрнөдийн багц хориг арга хэмжээ нь үр дүнд хүрээгүй байгаа төдийгүй ОХУ-ын эдийн засаг төсөөлж байснаас илүү уян хатан болж байгаа гэж зарим шинжээчид дүгнэж байна. ЕХ-ны 12 улс, мөн Норвеги, Их Британи, АНУ, Япон зэрэг хориг арга хэмжээнд нэгдсэн улс орнуудын аж ахуйн нэгж компаниуд ОХУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ худалдахын тулд гуравдагч улсуудыг ашигладаг нийтлэг жишиг нэгэнт тогтжээ. 2022 оны эхээр барууны орнуудаас ОХУ руу экспортолж байгаа тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн, хагас дамжуулагч, комьпютерын эд ангийн нийлүүлэлтийн хэмжээ огцом буурсан. Гэвч Казахстан, Гүрж, Армен, Киргизстан улсууд руу нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ огцом нэмэгдсэн нь өрнөдийн үйлдвэрлэгчид гуравдагч улсуудаар дамжуулан ОХУ-ын зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байна.

Мөн хориг арга хэмжээнүүд эрх баригчид цаасан дээр гарын үсэг зурснаар бодит утгаараа хэрэгжиж эхэлснийг илэрхийлэхгүй бөгөөд хилийн хяналт шалгалтыг чангалах нь чухал байгаа юм. Хориг арга хэмжээ хэрэгжүүлснээс хойш дэлхий дахинд хууль бусаар бараа бүтээгдэхүүнийг хил давуулах оролдлого үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байна. Түүнчлэн бизнес эрхлэгчид дайны хөлд нэрвэгдсэн Украйны ард түмнийг хамгаалахын тулд ёс зүйтэй хандаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ёстой,  ингэвээс хориг арга хэмжээ бодит утгаараа хэрэгжинэ гэж шинжээчид үзэж байна. Байна. Гэхдээ Украины дайны асуудалд төвийг сахих бодлого баримталж байгаа Хятад, Энэтхэг улсуудын эрх баригчид ОХУ-аас худалдан авч байгаа газрын тос, байгалийн хийн худалдан авалтаа үргэлжлүүлсээр байгаа нь мөн хориг арга хэмжээний биелэлтэд сөргөөр нөлөөлж байна.