ХБНГУ-ын Батлан хамгаалах яам НАТО-ын эвсэл байгуулагдсанаас хойших буюу түүхэн дэх хамгийн том агаарын цэргийн сургуулилалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна

ХБНГУ-ын Батлан хамгаалах яам НАТО-ын эвсэл байгуулагдсанаас хойших буюу түүхэн дэх хамгийн том агаарын цэргийн сургуулилалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү бэлтгэл сургуулилалтын гол зорилго нь НАТО-ын эвслийн холбоотнууд аюул учруулж болзошгүй дайснууддаа болгоомжлол төрүүлэх гэж шинжээчид үзэж байна.

ХБНГУ-ын Батлан хамгаалах яам НАТО-ын эвсэл байгуулагдсанаас хойших буюу түүхэн дэх хамгийн том агаарын цэргийн сургуулилалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү бэлтгэл сургуулилалтаар НАТО-ын эвслийн холбоотон орнууд аюул учруулж болзошгүй дайснууддаа болгоомжлол төрүүлэх зорилготой гэж шинжээчид үзэж байна.

Ирэх долоо хоногт эхлэх “Эйр Дефен`Дер 23” агаарын цэргийн сургуулилтад 10 мянга гаруй алба хаагч оролцох төдийгүй 25 орны 250 орчим сөнөөгч онгоцоор хиймэл байг устгаж, мөн гэнэтийн халдлагад хариу үзүүлэх чадвараа харуулах үзүүлбэр хийх төлөвтэй байна. 6-р сарын 12-23-нд болох сургуулилалтад зөвхөн АНУ-аас гэхэд тус улсын агаарын Үндэсний Гвардийн 2000 гаруй алба хаагч оролцох бол 100 орчим сөнөөгч онгоцоо илгээнэ гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт мэдэгдсэн байна. 

Эх сурвалжуудын мэдээлснээр энэхүү бэлтгэл сургуулилалтыг хэдэн жилийн турш төлөвлөж байсан ч бодит ажил хэрэг болгоогүй байсан юм. Харин өнгөрсөн 2022 онд ОХУ-ын зэвсэгт хүчин эзлэн түрэмгийллээ эхлүүлснээр НАТО-ын эвслийн гишүүн орнуудыг илүү эвлэлдэн нэгдэхэд хүргэж, болзошгүй дайнд бэлдэх дохиог өгсөн байна. Мөн Герман улсад зохион байгуулагдах агаарын сургуулилалтад НАТО-д гишүүнчлэлээр элсэх ээлжээ хүлээж байгаа Шведийн армийн анги нэгтгэл оролцох төлөвтэй байгаа төдийгүй Япон улсын алба хаагчид мөн оролцох боломжтой гэж ажиглагчид үзэж байна. Лхагва гарагт Германы агаарын цэргийн хүчний дэслэгч генерал Инго Герхарц “Бид НАТО-ын гишүүн улсуудын нутаг дэвсгэр, газар нутгийн сөөм бүрийг хамгаалахад бэлэн гэдгээ харуулахаар бэлтгэж байна” гэдгийг хэвлэлд ярьжээ. Агаарын цэргийн сургуулилтын үеэр Европын 10 гаруй улсын агаарын хилийг хааж, иргэний нисэхийн онгоцнуудын нислэгийг тодорхой хугацаанд хязгаарлахаар болжээ.