Өнгөрсөн сард Туркийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Режеп Тайип Эрдоган Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг тодруулж, төрийн өндөр дээд албан тушаалтнуудаа томилж эхэлжээ

Өнгөрсөн сард Туркийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Режеп Тайип Эрдоган Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг тодруулж, төрийн өндөр дээд албан тушаалтнуудаа томилж эхэлжээ. Тэгвэл тэдгээрээс хамгийн их  анхаарал татсан томилгоо нь Туркийн Төв банкны ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн тодорсон явдал байжээ.

Амьжиргааны өртөг эдийн засгийн хямралыг өдөөж, лирийн ханшийг хамгийн доод түвшинд хүргэсэн нь мөнгөний бодлогын хүүг сулруулсантай холбоотой. Сүүлийн жилүүдэд Туркийн бараа бүтээгдэхүүний ханш тогтвортой байсан ч иргэдийн орлого буурсан нь асуудал болоод байгаа юм. Зээлийн хүүг сулруулснаар Турк лирийн ханш унаж, орлогын түвшинд сөргөөр нөлөөлсөн гэж хөндлөнгийн эдийн засагчид тодорхойлж байна. Харин Туркийн Төв банкны ерөнхийлөгчөөр томилогдсон Хафиз Эркан 19 хувьд хүрээд байгаа бодлогын хүүг 8 хувьд хүргэж бууруулахаар зэхэж байна гэж мэдээлж байна. “Голдман Сакс” банканд эрсдэлийн шинжээчээр ажиллаж байсан Хафиз Эркан мөнгөний хатуу бодлого баримталж, лирийн ханшийг чангаруулснаар гадаад хөрөнгө оруулагчдыг татаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа ярьжээ. Өдгөө 41 настай Эркан Стэнфорд, Харвардын Их сургуулийн бизнесийн хөтөлбөрүүдийг дүүргэсэн төдийгүй 2006 онд АНУ-ын Принстоны Их сургуульд санхүүгийн инженерчлэлийн мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан байна.