Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 230 мянган албан хаагч төрийн албанд ажиллаж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд төрийн албан хаагчдын тоог 190 мянгаас бага болгон бууруулснаар төрийн албаны бүтцийг зөв болгохыг зорьж байна. Тэгвэл зарим аймгуудад төрийн албан хаагчийн орон тоо дутагдалтай байгаа тул орон нутаг дахь төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг илүүтэй анхаарах шаардлагатай байгааг аймгуудын Засаг дарга нар хэлсэн байна.
Манай улсын хэмжээнд 4232 төрийн байгууллага байдаг. Эдгээрт нийтдээ 230 орчим төрийн албан хаагч ажиллаж байгаа юм. Тэгвэл алба хаагчдын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 100 орчим мянгаар нэмэгдсэн өндөр үзүүлэлт юм. Цаашид төрийн бүтцийг зөв болгох, мөн чанартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарна гэдгийг Засгийг Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэлсэн байна.
Тэгвэл одоогийн байдлаар Хэнтий аймагт л гэхэд 180 орчим төрийн албан хаагчийн орон тоо дутуу байгаа юм. Мөн бусад аймгуудад хүний нөөц дутмаг байгаа цаашид нэмэгдүүлэх шаардлага Засаг дарга нарын төлөөлөл хэлж байна.
2023 оны улсын төсвийг 1.8 их наяд төгрөгөөр тодотгох төслийг Засгийн газраас боловсруулсан. Нийт төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд 986.6 тэрбум төгрөгийг зориулахаар улсын төсвийн тодотголын төсөлд тусгаад байгаа юм. Хэдийгээр төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлж байгаа хэдий ч хөдөө орон нутагт ажиллах иргэдийн сонирхол бага байдаг амьдралын орчин нөхцөл бүрэн хангагдаж чадахгүй байгааг зарим аймгуудын төлөөлөл хэлж байсан юм.