Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ

“Шинэ Сэргэлтийн бодлого” Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Сүүлийн 10 жилд өөрчлөлт ороогүй энэхүү хуулийн шинэчилсэн найруулгад 700 орчим иргэн, аж ахуй нэгжийн төлөөллөөс авсан саналын 60 хувийг тусгасан байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлд орсон гол 10 өөрчлөлтийг дурдвал. Үүнд

  1. Хөрөнгө оруулалтын хязгаарлалтыг арилгах
  2. Хөрөнгө оруулагчид үзүүлэх хуулийн болон эдийн засгийн баталгааг олон улсын жишгийн дагуу сайжруулах
  3. Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлнэ.
  4. Олон улсын арбитраар гомдлоо шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлэх
  5. Хөрөнгө оруулагчийг хамгаалах, төрийн бүх байгууллагуудын чиг үүрэгт тодорхой тусгах
  6. Татварын урамшууллын бодлогод өөрчлөлт оруулах
  7. Төрөөс хийх хяналт шалгалтын давхардлыг арилгах
  8. Виз оршин суух зөвшөөрөл авахыг хялбаршуулах
  9. Тогтворжуулах гэрчилгээний шалгуурыг хялбаршуулж, хугацааг нэмэгдүүлэх     
  10. Газрын харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх зэрэг саналуудыг онцолсон байна.

Тэгвэл уг хуульд санал тусгасан иргэн болон байгууллагын төлөөллүүд томоохон үйлдвэрүүд барихад хөрөнгө оруулалт хийх мөн татварын орчныг тогтворжуулах саналыг  тусгах шаардлагатай байсан гэдгийг хэлж байна. Эдийн Засгийн Хөгжлийн яамнаас хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн төслийг ирэх долоо хоногт Улсын Их хуралд өргөн мэдүүлэх юм байна.