Цар тахлын жилүүдэд Эрүүл мэндийн яам болон Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага хамтран “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсын хариу арга хэмжээ” төслийг цар тахлын жилүүдэд хэрэгжүүлжээ. Энэхүү төсөлд Европын холбоо болон Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас 1 сая гаруй еврогийн дэмжлэг үзүүлсэн байна. Төслийн хүрээнд эх хүүхдийн халдварт ба халдварт бус өвчний тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай мобайл технологийн багц, зайн сургалт зөвлөгөөний тоног төхөөрөмжүүдийг хот хөдөөгийн 40 эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн Засгийн газраас 21 аймаг 8 дүүрэгт өндөр хүчин чадал бүхий лабораториуд байгуулсан байна. Харин нэг эрүүл мэндийн байгууллагад хичнээн төгрөгийн төсөв зарцуулсан нь эсэх нь тодорхой бус байна.
Мөн зарим аймгуудын төлөөлөл хэлэхдээ нэг өвчтөнд хэчнээн төгрөгийн төсөв зарцуулсан хэчнээн төгрөгийн санхүүжилт авсан зэрэг мэдээллийг олон нийтэд мэдээлэх шаардлагагүй. Зөвхөн Эрүүл мэндийн яамнаас даалгасны дагуу олон нийтэд мэдээлэл өгнө гэдгийг хэлж байсан юм.