Тэтгэвэр нь хамгийн их дүнгээр буюу 766.589 төгрөгөөр нэмэгдсэн 763 ахмад настан байна

Засгийн газраас төсвийн тодотголоор ахмадуудын тэтгэврийг нэмэхэд 396 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу энэ сарын нэгнээс нийт 488.000 орчим ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлээд байгаа юм. Тэтгэврийн нэмэгдлийг тооцохдоо цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоож боджээ. Энэ нь анх цалингийн бодсон тэтгэврийн хэмжээг өнөөгийн цалингийн түвшинд хүргэх замаар тооцон зөрүүг арилгаж бодсон аргачлал юм байна.

Тэтгэвэр бодохдоо цалингийн итгэлцүүрийн аргаар бодож тогтоосон юм. Энэ нь 1990 онд тэтгэвэр тогтоолгосон иргэн болон одоо тогтоолгож байгаа ижил мэргэжилтэй, НДШ-ийг ч мөн ижил хугацаанд төлсөн иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгаж байгаа юм.

7-р сарын 1-ний өдрийн байдлаар нийт 488.000 орчим иргэний тэтгэврийг шинэчилсэн байна. Үүнийг задалж харвал 10 хувиар буюу 40.000 төгрөгөөр тэтгэвэр нэмэгдсэн 78.000 иргэн байна. Энэ нь тэтгэврийн нэмэгдэл хамгийн бага хувиар олгогдсон иргэд юм. Харин хамгийн их мөнгөн дүнгээр нэмэгдсэн буюу 766.589 төгрөгөөр тэтгэвэр нэмэгдсэн 763 иргэн байгаа юм.

Шинэ итгэлцүүр хэрэглэн тэтгэврийг өөрчлөн тогтооход нийт тэтгэвэр авагчдын 3/1 хувь нь багтсан юм. Үүнд нийтдээ 160.000 гаруй иргэний тэтгэврийг итгэлцүүрийн аргаар нэмж бодсон бол харин үлдсэн 320.000 гаруй иргэний тэтгэврийг янз бүрийн шалтгаанаар нэмэгдэхгүй байгаа гэсэн юм.

Мөн цалингийн мэдээлэл байхгүй болсон иргэд НДЕГ-т хандан тэтгэврийн нэмэгдлийг дахин нягтлуулан ханах боломжтой юм байна.