2022 онд зам тээврийн ослоор 537 хүн амиа алджээ

2022 онд зам тээврийн ослоор нийт 539 хүн нас барсан гэсэн тоо баримт байна. 2022 онд аялал зугаалгын оргил үе буюу 7-р сарын 1-ээс 9-р сарын 1 хүртэлх хугацаанд 130 хүн нас барсан бол 350 хүн гэмтэж бэртжээ. Тэгвэл энэ жил иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор тээврийн цагдаагийн албанаас “Нэг зам нэг соёл”  аяныг эхлүүлжээ.

Манай улс энэ онд 1 сая жуулчин хүлээж авахаар төлөвлөсөн. Одоогийн байдаар 300 мянга орчим жуулчин иржээ. Жуулчдын дийлэнх хөдөө орон нутагруу зорчдог. Тэгвэл  жуулчид болон иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Цагдаагийн ерөнхий газраас  зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах аяныг эхлүүллээ.

Энэхүү аяны хүрээнд нийслэл хотоос гарах 5 байршилд нөлөөллийн аяны самбарыг байршуулан зам тээврийн ослоор амиа алдсан иргэдийн тоон мэдээллийг нийтэд мэдээлсэн байна. Мөн орон нутагт зорчигч иргэдийн автомашины оношлогоо бүрэн бүтэн байдал  зэрэгт хяналт тавих юм байна. Авто ослоос урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам жолооч нарын соёл хандлага гэдгийг албаныхан онцолж байсан юм.