Саудын Арабын эрх баригчид газрын тосны олборлолтоо танах хугацааг дахин нэг сараар буюу 8-р сар хүртэл сунгахаар болсноо мэдэгдлээ

Саудын Арабын эрх баригчид газрын тосны олборлолтоо танах хугацааг дахин нэг сараар буюу 8-р сар хүртэл сунгахаар болсноо мэдэгдлээ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн уналтын эсрэг хариу арга хэмжээ болгож ОПЕК буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллага олборлолтоо 7-р сарын 1-ний өдөр хүртэл танах шийдвэрийг өнгөрсөн 6-р сард гаргаж байсан юм.

Арабын Нэгдсэн Эмират улс, Катар улс тэргүүтэй ОПЕК-ийн гишүүн улс орнуудын эрх баригчид газрын тосны борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд олборлолтыг нэмэгдүүлэх байр суурь илэрхийлж байсан нь тус бүлгийн гишүүн орнуудын байр суурь харилцан адилгүй байгааг харуулж байсан юм. Харин өнгөрөгч даваа гарагт Саудын Арабын эрх баригчид олборлолтоо ирэх 8-р сарыг дуустал өдөрт 1 сая торхоор сайн дураараа танахаар болсноо зарлажээ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Ерөнхий сайд даваа гарагт өдөр тутмын олборлолтоо 500 мянган торхоор бууруулахаар болсноо мөн зарласан байна. Гэвч даваа гарагт нь Саудын Араб эрчим хүчний олборлолтоо үргэлжлүүлэн танахаар болсноо мэдэгдсэний дараа ч газрын тосны үнэд өөрчлөлт ороогүй байна. Саудын Араб улс нь газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийг тэргүүлдэг орон юм.

Өнгөрсөн сард ОПЕК-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр тус бүлгийн нийт гишүүд олборлолтоо бууруулах, танах талаар нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй юм.