Өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос нийт 45 мянга гаруй тээврийн хэрэгсэл гарч, орон нутгийг зорьжээ. Бороо хур ихтэй байгаа энэ үед иргэд хөдөө орон нутаг руу зорчихдоо авто машины техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурдаа тохируулж зорчих шаардлагатайг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Өнгөрсөн онд зөвхөн зуны сарууд буюу 6 7 8 -р саруудад 130 орчим иргэн авто тээврийн ослоор амиа алдсан байна. Тэдгээр иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутагт аялж зугаалахаар явж байжээ. Өнөөдрийн 12 цаг орчмын байдлаар Улаанбаатар хотоос баруун аймгууд руу чиглэх автозамын хөдөлгөөн 2-3 дахин нэмэгдсэн байдалтай байна. Тиймээс иргэд хол замд, хөдөө орон нутагт зорчихдоо дараах 5 зарчмыг мөрдөх шаардлагатай юм.
Баяр наадмын өдрүүд дэх нас баралтын шалтгааны дийлэнх нь авто тээврийн осолтой холбоотой байдаг байна. Иймд жолооч нар 80 км цагаас дээш хурд хэтрүүлэхгүй байх нь өөрийн болоод бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах явдал юм.
Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр наадмын өдрүүдэд ба энэ долоо хоногийн нийт хугацаанд нутгийн ихэнх хэсгээр бороо хур орох тул хөдөө орон нутагт зорчигчид үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.