Энэ жил баяр наадмын өдрүүдэд 600 гаруй худалдаа үйлчилгээ эрхлэгч наадамчин олондоо үйлчилж байна. Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын хуушуур 2500-4000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Хуушуурын амт чанар сайн байгаа ч хүртээмж тааруу, удаан хугацаанд дугаарлаж байж худалдан авч байгаагаа хэлж байна. Иргэд ам бүлийнхээ тооноос хамаараад дунджаар 40-50 орчим мянган төгрөгийг хуушуур авахад зарцуулж байна. Харин иргэдийн хувьд үнийн хувьд харилцан адилгүй байр суурийг илэрхийлсэн юм.
Баяр наадмын энэ өдөр зарим иргэд Төв Цэнгэлдэх хүрээлэнд наадмын хуушуур идэхээр зорьж ирснээ ярьсан юм. Цар тахлын он жилүүд ард үлдэж, энэ жил баяр наадмын үйл ажиллагаа өргөн дэлгэр болж байгаа тул хуушуурын асруудад иргэдийн урт дараалал үүсжээ.
Нэг бөөрөнхий хуушуурт дунджаар 45-60 грамм мах 50 грамм гурил ордог байна. Жил бүр хуушуурын мах бага байгааг шүүмжилдэг ч энэ жилийн хуушуурын амт чанар тун сайн байгааг иргэд онцолж байлаа.