АНУ-ын Жоржиа мужийн шүүхээс Цагаан ордны тэргүүн асан Доналд Трампыг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон буюу тус мужийн сонгуулийн хороонд дарамт шахалт үзүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Доналд Трамп Атланта хотын Фултон тойргийн хорих төвийн нэгдсэн сүлжээнд албан ёсоор сэжигтнээр бүртгэгдсэн байна.
Хууль сахиулагчид Доналд Трампыг сэжигтнээр бүртгэх үедээ түүний хурууны хээ болоод бүртгэлд хавсаргахаар түүний фото зургийг авсан байна. Харин энэхүү фото зураг нь түүний сонгуулийн кампанит ажилд их хэмжээний хандив цуглуулахад нь нэмэр болж буйг хэвлэлүүд онцолжээ. Доналд Трампын сонгуулийн штаб түүний сэжигтнээр бүртгэгдэх үедээ авхуулсан фото зургийг аяга, малгай, цамц, зурагт хуудас дээр хэвлэн борлуулсан нь 3 хоногийн хугацаанд 7 сая гаруй америк.долларын орлого олсон байна.
АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс оролцсон хэргээс гадна өөр 4 хэрэгт буруутгагдаж байгаа юм байна. Эдгээр хэргүүдтэй нь холбогдуулан хуулийн байгууллагаас хэдийнээ хяналт шалгалтын ажил явуулж байгаа ажээ.
Түүнийг холбогдуулан буруутгаж байгаа гэмт хэргүүдийг Доналд Трамп үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэрээр 2021 оноос хойш 100 гаруй хуулийн фирм хөлсөлж, өмгөөллийн хөлсөнд 50 гаруй сая америк.доллар төлөөд байна.