Австрали улсад нэгэн эмэгтэйн тархинаас 8 см урт амьд шимэгч хорхой олджээ

Австралийн иргэн, 64 настай эмэгтэйн тархинаас 8 сантиметр урт, амьд шимэгч хорхой олдсоныг Канберра хотын Төв эмнэлгийн эмч нар мягмар гарагт мэдээлжээ. Энэ нь манай гаргийн түүхэнд анх удаа хүний тархинаас ийм төрлийн шимэгч хорхой олдсон тохиолдол болж байна.

64 настай эмэгтэйн тархинаас илрүүлсэн шимэгч ихэвчлэн имж болон могойноос илэрдэг шимэгч хорхой байжээ. Канберра хотын Төв эмнэлгийн эмч нарын мэдээлснээр шимэгч хорхойг эмэгтэйн тархинаас мэс заслын аргаар гаргаж авсан байна. Мэс заслыг гардан гүйцэтгэсэн эмч нар туузан хорхойг татан гаргах үедээ нүдэндээ итгэж чадаагүй гэдгээ хэвлэлд ярьжээ. Мэс заслын үеэр цочирдсон эмч нар яаралтай судлаачдыг болон илүү туршлагатай эмч нарыг дуудаж, тусламж хүссэн гэдгээ онцолсон байна.

Өвчтөн эмэгтэй анх 2021 оны 1-р сард тухайн эмнэлгийн байгууллагад хандсан бөгөөд эмч нар түүний биед нарийвчилсан шинжилгээ хийсний дараа тархиных нь урд хэсэгт ямар нэг хэвийн бус зүйл байгаа тул мэс заслын аргаар авах боломжтой гэж зөвлөж байжээ.

Харин 64 настай эмэгтэй 2022 оны эцэс хүртэл мэс засалд орохоо хойшлуулж, эмийн эмчилгээ хийлгэхийг илүүд үзсэнээр хугацаа алдаж биеийн байдал нь улам дордсон тул арга буюу дахин эмнэлгийн байгууллагад ханджээ. Харин өнгөрсөн оны 12-р сард мэс засал гүйцэтгэсэн эмч нар өвчтөний биеэс илэрсэн шимэгч хорхойн талаар мэдээлэл задруулалгүй өдийг хүрсэн төдийгүй судалгаа шинжилгээний ажил дуусгавар болсны дараа хэвлэлд ярьсан байна.