10-р сарын 10-аас өмнө аймаг тус бүрээс ямар хэмжээтэй самар түүж болох дээд хэмжээг заана

Энэ жилээс аймаг тус бүрээс хэдий хэмжээний самар түүж болох квот тогтоосон журмыг мөрдөж эхэлнэ. Тодруулбал хэр хэмжээтэй самар бэлдэх шийдвэрийг ирэх сарын 10-аас өмнө батлан гаргана гэдгийг салбар яамнаас мэдээллээ.

БОАЖ-ын сайдын тушаалаар “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ыг баталсан. Журамд зааснаар “Хуш модны самрыг 10 -р сарын 20-оос эхлэн дараа оны 2-р сарын 1-ний хооронд бэлтгэнэ” гэж заасны дагуу самар бэлтгэх хугацааг баримталж ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагуудад салбарын яамнаас анхаарууллаа. Хэрэв хориглосон хугацаанд самар бэлтгэсэн бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж шийтгэл оногдуулахаар Зөрчлийн тухай хуульд заасан байна.

Монгол улсын 620 мянган га талбайд хуш мод тархан ургасан байдаг. 10-р сарын 20-оос эхлэн хуш модны самар түүж эхэлнэ. Мөн энэ жил нийт хуш модны самрын ургалт бага байна.