Саудын Араб, Иран улсууд элчин сайд нараа харилцан илгээжээ

Өнгөрөгч 3-р сард Саудын Араб, Иран улсуудын эрх баригчид сүүлийн долоон жилийн хугацаанд тасалдаад байсан дипломат харилцаагаа эргэн сэргээх тохиролцоонд хүрчээ. Өнгөрснийг эргэн сануулахад 2016 онд “Шиа” шашны зүтгэлтнийг Саудын Арабын эрх баригчид цаазаар авах шийдвэр гаргасны дараа Иран дахь сүсэгтнүүд Саудын Арабын Элчин сайдын яамны байранд зэвсэгт халдлага үйлдэж, гурван дипломат албаны ажилтныг хөнөөсөн .

Уг үйл явдлын дараа хоёр улс албан ёсоор дипломат харилцаагаа тасалж, Арабын хойгт тогтворгүй байдал үүссэн гэж судлаачид үздэг байна. Харин өнгөрөгч 3-р сард БНХАУ-ын Гадаад хэргийн яамны зуучлалаар Иран, Саудын Арабын эрх баригчид зөвшилцөлд хүрж, эргэн дипломат харилцаагаа сэргээхээр болжээ.

Тэгвэл өнгөрөгч мягмар гарагт Саудын Арабын ГХЯ-ны мэдэгдэлд дурдсанаар, элчин сайд Абдулла Аланази Техран хотод хүрэлцэн очсон гэжээ. Ингэснээр хоёр улс "Харилцаа холбоогоо бэхжүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх” томоохон ажлын эхлэл болсныг онцолжээ.

Мөн энэ лхагва гарагт Иранаас Саудын Арабт суух элчин сайд Абрам Абдулла Эр-Рияд хотноо хүрэлцэн очсон төдийгүй дипломат албаны ажилтнууд үүрэгт ажилдаа орсныг онцолжээ.