Барилгын хамгаалалтын хашааны аюулгүй байдал алдагдсан аюултай орчинд сурагчид зорчиж байна

Нийслэлийн 39-р сургуулийн ойр орчимд орон сууц баригдаж эхэлснээр сургуулийн орчинд чимээ шуугиан ихсэж, явган хүн болон автомашин зорчих  зай талбайгүй болсон байна. Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд аюулгүй орчинд сурч хүмүүжих, амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Харин энэхүү хууль өнөөгийн нийгэмд нэн ялангуяа тус сургуулийн ойр орчимд хэрэгжиж чадахгүй байна.

Орон сууц баригдаж эхлэхээс өмнө тус талбайгаар хүүхдүүд аюулгүй замаар алхаж хичээлдээ ирдэг байжээ. Харин барилга баригдсанаар авто замын хажуугаар болон стандарт бус хамгаалалт муу хашааны доогуур зорчих болсон байна.

Тус орон сууцыг барьж байгаа компанийн төлөөллөөс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар тодруулах гэсэн боловч хариуцах албан тушаалтнууд ажилдаа ирээгүй гэх тайлбарыг өгсөн.