Нийслэл хотод 160 орчим мянган эзэнгүй нохой байна гэсэн судалгааг өнгөрөгч зургаадугаар сард гаргасан. Тэгвэл нийслэлээс эзэнгүй нохой муурын үржлийг зогсоох, үржил хязгаарлах мэс ажилбарыг хийж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 400 орчим нохой муурт 100 сая орчим төгрөгөөр дээрх мэс ажилбарыг хийсэн байна.
Хамгийн сүүлийн жишээгээр Өмнөговь аймагт сүрэг нохой хүн рүү дайрч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Энэ мэт ГССҮТ-д өдөрт дунджаар 15-20 удаагийн нохойд хазуулсан тохиолдол бүртгэгддэг байна. Нийслэл хотод одоогийн байдлаар 160 мянга орчим эзэнгүй нохой байна гэх судалгаа гарсан байна. Эзэнгүй ноход олширсноор иргэдийн эрүүл мэнд амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгааг тэд ярьж байна.
Мөн эзэнгүй золбин нохой олширч байгаа нь иргэдийн буруутай үйлдлээс ихээхэн шалтгаалдаг байна. Учир нь тэжээж буй нохойгоо үржил зогсоох тарилга, вакцин хийлгэдэггүй гудамжинд хаях нь олширчээ. Улмаар сул чөлөөтэй гарч яваа нохдод эзэд нь хүзүүвч, хошуувчийг заавал зүүлгэх ёстой. Хэрэв энэ төрлийн арга хэмжээ аваагүй бол эзэн өөрөө хуулийн хариуцлага хүлээх заалттай байдаг.
Манай улс анх удаа Амьтны эрхийн тухай хууль батлан гаргасан. Зарим иргэдийн зүгээс золбин нохой олшрохоос сэргийлж устгалд оруулж болох ч энэрэнгүй байдлаар хандах хэрэгтэйг хэлж байсан юм. Олон улсад нохой муурыг унтуулах тариагаар устгалд оруулдаг бол манай улсад одоогоор зөвхөн үржил хязгаарлах болон буудаж устгах зэргийг л хийж байна. Нэг нохойг буудаж устгалд оруулахад 24.000 мянган төгрөгийн төсөв зарцуулдаг бол харин мэс ажилбарт оруулахад 12.000 төгрөг зарцуулдаг байна. Тиймээс үржил зогсоох, хязгаарлах мэс ажилбар нь төсөв өртгийн хувьд буудаж устгаснаас хямд төдийгүй илүү энэрэнгүй арга гэж үзэж байна.
Өнөөдрийн эдийн засгийн амаргүй цаг үед, мөн энэрэх нигүүлсэх ухааныг дээдэлдэг бидний хувьд эзэнгүй нохой муурыг хайр найргүй буудаж устгахаас илүүтэй тэдний үржлийг зогсоох нь хамгийн зөв шийдэл гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Одоогоор нийслэлийн 2 дүүрэгт 400 орчим нохой муурт 100 сая орчим төгрөгөөр үржил хязгаарлах мэс ажилбарыг хийжээ.