ОХУ-ын Засгийн газрын шатахууны хоригийн тус тогтоолд Монгол улс орохгүй гэдгийг айлчлалын үеэр мэдээлсэн юм. Одоогоор Уул уурхай Хүнд үйлдвэрийн яамнаас Роснефть компанитай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх талаар албан захидлыг ОХУ-ын эрчим хүчний яаманд хүргүүлж байгаа юм байна.
Уул уурхай Хүнд үйлдвэрийн яамнаас Монгол улсад шатахууны нөөцийг таслахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байгаа талаараа мэдээллээ. Манай улс нь одоогийн байдлаар шатахууны хэвийн нөөцтэй байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дизель түлшний 40, АИ92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байгаа байна.
Харин шатахууны суурь үнийг өсгөхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа гэдгийг гэдгийг салбарын яамнаас мэдээлж байна. Үүнээс гадна дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгаа бөгөөд 2026 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа байна. Хэрэв Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол дотоодынхоо шатахууны хэрэглээний 60 орчим хувийг хангана гэж тооцоолж байна.