Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь хөрсний бохирдолтой гэх судалгаа бий. Автомашины тос масло, батарей, аккумляторын хог хаягдал зэрэг нь хөрсийг химийн хүнд элемент, металлаар бохирдуулдаг байна. Мөн хар тугалга, цайр, хүнцэл зэрэг химийн элементүүдийн дэгдэлт ихсэж, хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд олон сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна.
Нэг авто засварын газар өдөрт дунджаар 10 орчим литр тос маслоны хаягдлыг гаргадаг байна. Мөн хүйтний улирал ихэссэн үед хаягдлын хэмжээ 5-6 дахин ихэсдэг байна. Үйлчилгээ эрхлэгчид тос маслоны хог хаягдлыг төмөр саванд нөөцлөн дахин ашиглах зориулалтаар худалдаалах, зарим тохиолдолд хогийн цэгт зөөвөрлөх байдлаар хаяж устгадаг байна.
Энэ төрлийн хог хаягдлыг устгах цаашид нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд 43 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Агаар орчны бохирдол ихэссэнээр хар тугалга, цайр, хүнцэл зэрэг химийн элементүүд агаарт дэгддэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байсан юм. Ингэснээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ханиад томуу гэдэсний халдварт өвчин, хавдар зэрэг олон төрлийн өвчлөл үүсэх шалтгаан болдог байна.