Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкнуудад ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй буюу “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хохироох худалдааны хууль бус арга хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэр бүхий 9 банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Тэгвэл тус асуудлыг улсын дээд шүүхээс үндэслэлтэй гэж үзэн эцэслэн шийдвэрлээд байгаа юм байна.
Ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэлийн шүүхийн шийдвэрийг банкнууд сайн дураар биелүүлэх хуулийн хугацаа үргэлжилж байгаа юм байна. Энэ хугацаанд банкнууд шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага үүснэ гэдгийг шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Харин монголын банкны холбооны зүгээс мэдээлэхдээ шүүхийн шийдвэрт "Банкнууд ипотекийн зээлийн шимтгэлийг авах эрхгүй, буцааж төлөх, шилжүүлэх" гэсэн агуулга байхгүй. Харин арилжааны 9 банканд 20 сая төгрөгийн торгууль төлөх, банкнаас орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан тогтоох арга хэмжээг авахаар болж байгаа гэдгийг мэдээлж байна.