Өнгөрөгч Ням гарагт АНУ-ын сансар судлалын “НАСА” агентлаг “Бэнну” хэмээх астероидын хөрсний дээжийг амжилттай дэлхийд авч иржээ. АНУ-ын Юта мужийн баруун бүс нутгийн элсэн цөлд астероидын дээжийг тээсэн капсул амжилттай газардсаныг “НАСА” агентлагаас мэдээлсэн байна.
АНУ-ын Сансар судлалын НАСА агентлагийн Аsiris-Rex хөлгийн тээсэн капсул Бэнну хэмээн нэрийдсэн астероидын хөрсний дээжийг цуглуулж, өнгөрөгч Ням гарагт дэлхий дээр амжилттай газардлаа. Одоогоос 7 жилийн өмнө буюу 2016 онд хөөргөсөн капсул 2020 оны 10-р сард дээжийг Бэнну астероидын гадаргаас амжилттай цуглуулж чадсан талаар НАСА агентлаг мэдээлж байсан юм. Тэгвэл астероидын хөрсний дээжийг өнөөдөр Хьюстон хотод байрлах НАСА-ын Жонсон сансрын төвд байрлах шинэ лаборатори руу илгээхээр болжээ.
Эрдэмтэд, судлаачид капсул дотор Бенну гэгддэг нүүрстөрөгчөөр баялаг астероидын 250 грамм орчим хөрсний чулуулаг үлдэгдэл байгаа гэж тооцоолж байгаа ч дээжийн савыг нээх хүртэл тодорхой мэдээлэл алга гэж НАСА агентлагаас мэдээлжээ. Түүнчлэн эрдэмтэд энэхүү дээжийн тусламжтайгаар манай гаргийн үүсэл хөгжил, бүрэлдэлц, тогтцыг судлахад чухал ач холбогдолтой гэдгийг онцолжээ.
Бенну астероид нь нуранги овоолго шиг сул чулуулгийн нэгдмэлээс бүрддэг гэж эрдэмтэд үздэг төдийгүй энэ нь 500 метрийн урттай буюу Нью-Йорк дахь Empire State Building-ээс бага зэрэг том хэмжээтэй байна. Мөн Бенну астероид 66 сая жилийн өмнө дэлхийг мөргөж, үлэг гүрвэлүүдийг устгаж байсан гэж үздэг байна.