Хүүхдийн тэтгэлгийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй бол гадаадад зорчих эрхийг хасаж, албадлагын арга хэмжээ авдаг байна

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд гэр бүл салсны дараах хүүхдийн тэтгэлэг төлөгч 5000 орчим иргэн байна. Тэдгээрээс ердөө 30 орчим хувь нь хүүхдийн тэтгэлгээ бүрэн төлдөг бол үлдсэн 70 хувь нь тэтгэлгийн хуримтлал үүсгэгч иргэд байгаа юм байна. Эдгээр иргэд 3 сараас дээш мөнгөн тэтгэлгийг төлөөгүй тохиолдолд тэдний гадаадад зорчих эрхийг хасаж, ШШГЕГ-аас  албадлагын арга хэмжээ авдаг байна.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 5000 орчим хүүхдийн тэтгэлэг төлөгч иргэн байна. Тухайн иргэний амьжиргааны түвшинтэй уялдуулан тэтгэлгийн хэмжээг тогтоодог. Ингэснээр хүүхдийг 18 нас хүртэл сар бүр тэтгэлэг олгох шүүхийн шийдвэр гаргадаг. Гэсэн хэдий ч эдгээр иргэдийн 70 орчим хувь нь заасан хугацаанд тэтгэлэг төлөхгүй тохиолдол их байдаг. 

Мөн нөгөө талаас шүүхийн шийдвэрийн биелэлт хэрэгжихгүй байгаа шалтгаан нь ажилтан алба хаагчдын ажиллах орчин нөхцөл нөлөөлж байгааг албаныхан хэлсэн байна. Учир нь нэг ажилтанд ногдох ажлын ачаалал хэт ихэссэн, урамшуулал цалинд хамрагдаж чаддаггүй зэрэг хүндхэн нөхцөл байдалтай байна. Иймд бусад улс орнуудын жишгээр урамшууллын тогтолцоо тус байгууллагад шаардлагатай. Ингэснээр төрийн алба авилгаас ангид байна гэсэн байна. 

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль тогтоомжид өөрчлөлт оруулах Олон улсын дагуу шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалын системийг бий болгох шаардлагатай. Ингэснээр шүүхийн шийдвэр хэрэгжилт   гүйцэтгэлийн ажилд ахиц дэвшил гарах боломжтой гэж албаныхан үзэж байна.