Монголын Урчуудын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Намар” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд Урчуудын эвлэлийн гишүүн зураачид шинэ, шилдэг бүтээлээр оролцдог учир үзэгчид олон уран бүтээлчийн бүтээлийг нэг дор үзэх боломж бүрддэг байна.
1967 оны “Намар” Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим нээлтээ хийснээр жил бүр дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд бүхий “Намар” үзэсгэлэнг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 56 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Намар” үзэсгэлэнд Урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчдийн 50 гаруй бүтээл дэлгэгдсэн байна.
Үзэсгэлэнд уран зураг, баримал гэхчлэн дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл дэлгэгджээ. Энэ жил уран бүтээлчид ихэвчлэн Монгол ахуй, өв соёлыг бүтээлүүддээ шингээсэн нь үзэгчдэд санаа сэдэл өгөх, соён гэгээрүүлэх үүргийг гүйцэтгэхэд түлхүү анхаарсан байна.
Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд жилд 14 хоногийн зайтай нэг уран бүтээлчийн үзэсгэлэн дэлгэгддэг. Харин уламжлал болсон “Намар” үзэсгэлэнгээс үзэгчид олон зураачдын бүтээлийг нэг дор үзэж болдгоороо онцлогтой. “Намар” үзэсгэлэн 10-р сарын 12-ныг дуустал үргэлжилнэ.