Манай улсад их, сургууль төгсөгчдийн дийлэнх хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй. Тэр дундаа Соёл, Урлагийн сургууль төгсөгчдийн 80 хувь нь огт мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн судалгаа байна. Үүнд олон хүчин зүйлс нөлөөлдгийн нэг нь ажлын байр олгогчид шинэ ажилтан авахдаа өмнө нь ажилласан туршлага шаарддаг асуудал. Тэгвэл оюутнуудыг төгссөн даруйд нь ажлын байраар хангах зорилготой төсөл хөтөлбөрийг Боловсрол Шинжлэх Ухааны яам, Отгонтэнгэр их сургууль, Соёл Урлагийн их сургууль болон холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлж эхэлжээ.
БШУЯ, их сургуулиуд, бизнесийн байгууллагуудтай хамтран Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд “Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийг Европын Холбооны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна. Тус төсөл нь оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь ажлын байрт дадлага хийлгэж, төгссөн даруйдаа тухайн газарт нь шууд ажилд оруулах боломж нөхцөлөөр хангах зорилготой байна.
Манай улсад их, сургууль төгсөгчдийн дийлэнх хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй. Тэр дундаа соёл, урлагийн сургууль төгсөгчдийн 80 хувь нь огт мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн судалгаа байна. Мөн сүүлийн жилүүдэд улсын бодлоготой уялдуулан соёлын аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийг хангах асуудлыг эрчимжүүлж байгаа.
Төслийг Монгол улсын боловсролын хөтөлбөрт хэрэгжүүлэхийн тулд олон улс, тэр дундаа европын орнуудын туршлагыг судалж байна. Тухайлбал, Холбооны Бүгд Найрамдах Герман улс ажлын байранд суурилсан туршлагыг дагалдан дадлага гэж нэрлэдэг бөгөөд бакалаврын түвшинд хэрэгжүүлж байгаа 50 жилийн туршлагатай улс байна.
Төслийг хэрэгжүүлэгч их сургуулиудын зүгээс ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг бусад хөтөлбөрүүддээ хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид тогтвортой үйл ажиллагааг хангаж, ажил олгогчидтой хамтарч ажиллахаар төлөвлөжээ.