Хүний эрхийн үндэсний комиссоос 3000 орчим эмэгтэйчүүдийн дунд ажлын байрны бэлгийн дарамтын нөхцөл байдлын талаарх судалгаа хийжээ. Судалгаагаар 5 эмэгтэй тутмын нэг нь ажлын байран дахь бэлгийн дарамтад өртдөг нь тогтоогджээ. Энэ нь манай улсын хууль тогтолцоонд хохирогчийг хамгаалах эрхзүйн орчин хангалтгүй байгааг харуулж байна гэж үзэж байна.
Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн нийт иргэдийн 97.5 хувь нь эмэгтэйчүүд бол үлдсэн 2.5 хувь нь эрэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд ихэвчлэн энэ төрлийн хүчирхийлэлд өртдөг ч ердөө 10 нь л холбогдох байгууллагад ханддаг байна. Энэ төрлийн хэрэг үйлдэгч этгээдүүдийн дийлэнх нь удирдах ажилтнууд байдаг тул хохирогчид дарамтад өртөх, ажлын байргүй болох зэрэг эрсдэл үүсдэг байна. Иймд хохирогчийг хамгаалах хууль эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.
2015 оны Эрүүгийн хуульд бэлгийн дарамт учруулах үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг байсан ч 2017 оны хуулиар хүчингүй болгожээ. Иймд дахин хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна. Мөн ажлын байранд бэлгийн дарамтыг таслан зогсоох нь ажил олгогчийн үүрэг оролцоо чухал гэсэн юм.