“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлээд хоёр жил орчмын хугацаа өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 26.1 сая мод тариад байна. Уг төслийн хүрээнд дотооддоо мод үржүүлгийн газруудыг байгуулж байгаа ч цаашид илүү их суулгацын нөөц шаардагдах тул хувиараа аж ахуй эрхлэгчдийг ч энэ хөдөлгөөнд хамруулж ажиллах хүсэлтэй байгааг албаныхан хэлж байна
Хувиараа тариалалт эрхэлж, мод үржүүлгийн ажил эрхэлдэг нэг иргэн гэхэд 20-30 мянган модны суулгацыг нэг удаадаа нийлүүлэх боломжтой гэсэн юм. Аймаг бүрд мод үржүүлгийн ажил эрхэлдэг иргэн аж ахуй нэгж, цөөнгүй байдаг. Иймд тэрбум модны суулгацын нөөцийг бүрдүүлэх бүрэн боломжтойг иргэдийн төлөөлөл хэлж байна.
Засгийн газраас гаргасан, тогтоолоор дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүртэлх хувийн хөрөнгийн зарцуулалтыг уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд тэрбум мод хөдөлгөөний үйл ажиллагаанд зарцуулна гэх чиглэлийг гаргасан. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 26,1 сая мод тарьжээ. Мөн мод үржүүлгийн 440 орчим газарт 62.6 сая тарьц суулгацын нөөц бүрдүүлсэн байна. Уг хөдөлгөөнийг зарлан хэрэгжүүлснээс хойших хугацаанд мод тарьц суулгацын нөөц 4-5 дахин нэмэгджээ.
Иргэдийн хэлснээр хөдөлгөөний хүрээнд тарьсан моднуудад уйгагүй арчилгаа шаардлагатай байгааг хэлж байсан юм.хөтөлбөрийн хүрээнд тарьсан моднууд 90 хувийн ургалттай байгаа. Мөн моддыг тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулан 320 орчим байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдэн 3200 хүн энэ салбарт байнгын ажлын байртай болжээ.