Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 гаруй мянган иргэн Монгол улсын Зөрчлийн хуулиар торгуулсан байна хэрэв тус үйлдлийг зөрчил гэж үзэн хариуцлага тооцсоор байвал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас хохироох нь энгийн үзэгдэл мэт болохоор байгааг хуульчид шүүмжилж байна. Тиймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг зөрчил биш харин гэмт хэрэгт тооцох тухай хуулийн төсөл боловсруулж байна.
Одоогийн мөрдөгдөж буй хуулиар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож ямар нэгэн зөрчил гаргасан хүнийг хялбаршуулах журмаар буюу хохирлыг нөхөн төлүүлэх, тохиролцох зэргээр шийддэг. Энэ хуулийн зохицуулалт нь цаашдаа нийгэмд ямар хэмжээний хохирол учруулахыг тооцохгүй байна гэдгийг хуульч тайлбарлаж байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгт тооцох хуулийн төсөл боловсруулж байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол дөрвөн ялын бодлого үйлчилнэ. Үүнд:
- 450.000-15 сая төгрөгөөр торгох
- Зорчих эрхийг хязгаарлах
- Нийтэд тустай ажил хийлгэх
- Хорих гэсэн ялын бодлогыг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.