БНСУ-ын эрх баригчид Умард Солонгосын иргэдийг албадан нутаг буцаасан БНХАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ.

БНХАУ-ын хойд мужуудад оршин суудаг Умард Солонгосын иргэдийг Бээжингийн хууль тогтоогчид албадан нутаг буцаасан явдлыг Өмнөд Солонгосын эрх баригчид хурцаар шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Умард Солонгосын иргэдийг албадан нутаг буцаасан нь олон улсын хэм хэмжээнд харшилж байгаа төдийгүй умардын иргэдийн зарим төлөөллийг хөдөлмөрийн лагерьт хорих эсвэл цаазаар авах зэргээр ял шийтгэл хүлээлгэж байгаа нь хүний эрхийг зөрчсөн явдал гэж хоёр солонгосыг нэгтгэх зорилготойгоор 1969 онд байгуулагдсан БНСУ-ын Нэгдлийн Яамны Сайд Коо Бёонг-сам мэдэгджээ. Умард Солонгос руу нутаг буцсан хүмүүсийн тоо болоод тэдгээрийн дунд дүрвэгсэд байгаа эсэхийг Өмнөд Солонгосын тал тогтоож одоогоор чадаагүй байна.