Японы хууль тогтоогчид “Мүүн” буюу нэгдлийн сүмийн үйл ажиллагааг зогсоох, татан буулгах шийдвэр гаргажээ.

Японы Засгийн газар Ерөнхий Сайд Асан Абэ Шинзогийн амийг хөнөөсөн хэргийн дараа Мүүн буюу Нэгдлийн сүмийн үйл ажиллагаанд шалгалт явуулсан юм. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт Японы Засгийн газар Нэгдлийн сүмийн үйл ажиллагааг зогсоох, татан буулгах шийдвэр гаргасан байна. Шүүхийн байгууллага албан ёсны зөвшөөрөл олгосны дараа тус сүмийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсооно. Өнгөрсөн 7-р сард нэгэн этгээд ээжийг нь дампууруулж, цуглуулсан хөрөнгийг нь завшсан Мүүний сүмийг сурталчилсан гэдэг шалтгаанаар Абэ Шинзог буруутгаж, амийг нь хөнөөсөн юм. Японы Ерөнхий Сайд Фүмио Кишидагийн тушаалаар цагдаа нар Нэгдлийн сүмийн удирдлагыг сүүлийн 1 жил гаруйн хугацаанд шалгасан байна. Гэвч хэрэв Нэгдлийн сүм нь шүүхийн шийдвэрээр татан буугдвал татварын хөнгөлөлтөө алдах ч гэлээ цаашид нэрээ өөрчлөн байгууллагын хэлбэрээр ажиллах боломжтой гэж ажиглагчид дүгнэжээ.