Өнгөрсөн онд 2.1 тэрбум төгрөгөөр угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг Налайх дүүрэгт суурилуулжээ

Монгол улсын Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч 200 мянган төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй өгч байсан. Яг одоогийн байдлаар 50 мянга гаруй  өрх угаарын хийн мэдрэгч төхөөрөмжгүй байна гэсэн судалгаа гарсан байна. Эдгээр айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах шаардлагатай байна. Тэгвэл иргэдийн зүгээс угаар мэдрэгч уг төхөөрөмж нь аливаа эрсдэлээс бүрэн хамгаалж чаддаггүй, үр дүнгүй байгаа талаар шүүмжилж байна.

Шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн үеэс өнөөг хүртэл 150 гаруй хүн угаартаж нас барсан байна. Эдгээр айл өрхийн 90 гаруй хувь нь угаарын хий мэдрэгч төхөөрөмж ашигладаггүй болох нь эрсдэлийн үнэлгээгээр тогтоогджээ. Гэсэн хэдий ч иргэдийн зүгээс угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь зөвхөн гэр дүүрэн ихээхэн хэмжээний утаа ялгарсан үед дуут дохио өгдөг. Угаарын хийн аюулаас бүрэн хамгаалах боломжгүй төхөөрөмж гэдгийг мэдээлж байгаа юм.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг 2019 онд хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн “Хот” хэмээх нэртэй төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэн 63 мянган айл өрхүүдэд үнэ төлбөргүй тараасан. Одоогийн байдлаар уг төхөөрөмжийг нийслэлийн айл өрхийн 50 гаруй хувь нь ашиглаж байгаа юм. Харин өнгөрсөн 2022 онд 2,1 нэг тэрбум төгрөгийн төсөв зарцуулан налайх дүүрэг 6 аймагт 14 мянга орчим шинэ загварын төхөөрөмжийг суурилуулжээ. Таван Толгой хэрэглэгчийн үйлчлэх төвд төхөөрөмжийг сүлжээнд холбож эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Нийслэл хот төдийгүй хөдөө орон нутагт угаарын хийнд хордох тохиолдол нэмэгдсээр байгаа. Иймд хөдөө орон нутагт 25 мянга гаруй төхөөрөмж байршуулах шаардлагатай бол нийслэлийн хэмжээнд 50 мянга гаруй айл өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулах зайлшгүй шаардлагатай байгааг албаныхан мэдээлж байна.

Нэг төхөөрөмжийг дунджаар 150 орчим мянган төгрөгийн төсвөөр үйлдвэрлэдэг байна. Тэгвэл анх айл өрхүүдэд суурилуулсан 63.000 мянган төхөөрөмж болон өнгөрсөн онд Налайх дүүрэг болон орон нутагт суурилуулсан 14.000 төхөөрөмж мөн цаашид суурилуулах шаардлагатай байгаа 75.000 мянган төхөөрөмжүүдийн нийт  өртгийг тооцоолбол багадаа 15.200.000.000 сая төгрөгийн тооцоо гарч байна. Тэгвэл энэ хэмжээний төсвөөр тодорхой хэмжээний айл өрхүүдийг цахилгаанаар халаах, эсвэл орон сууцжуулах зэрэг галлагаа хийхээс өөр аргуудыг хэрэгжүүлэх харагдаж байгаа юм.