Солонгосын Хойгийн ойролцоо Өмнөд Солонгос, Япон, Америк гурван улсын агаарын зэвсэгт хүчин анх удаа хамтарсан бэлтгэл сургуулилалтаа эхлүүлжээ. Энэ нь гурван улсын агаарын зэвсэгт хүчний хамтарсан анхны ийм төрлийн үйл ажиллагаа болж байна гэж Өмнөд Солонгосын эрх баригчид ням гарагт мэдээлжээ.
Энэхүү хамтарсан бэлтгэл сургуулилалтаар Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн аюул заналхийллийн эсрэг гурван улс хариу арга хэмжээ авах чадавхиа харуулах зорилготой гэж эх сурвалжууд тайлбарлаж байна.
Агаарын зэвсэгт хүчний хамтарсан бэлтгэл сургуулилалтад АНУ-ын в-52 стратегийн бөмбөгдөгч онгоц болон гурван улсын сөнөөгч онгоцууд оролцож байна.
Өнгөрөгч 8-р Сард Кэмп Дэвид Баазад Болсон Дээд Хэмжээний Уулзалтын Үеэр Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын удирдагчид жил бүр гурван талт агаарын зэвсэгт хүчний хамтарсан бэлтгэл сургуулилалт явуулж, хямралын үед харилцан дайны шугамаа хамгаалах тохиролцоонд хүрчээ.
Үүнээс гадна АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин болон Өмнөд солонгосын цэргийн алба хаагчдын хамтарсан шумбагч онгоц эсэргүүцэх бэлтгэл сургуулилалт саяхан явагдаж дууссаныг Сөүлийн талаас мэдээлжээ
Гурван улсын агаарын хүчний хамтарсан бэлтгэл сургуулилалтад хичнээн сөнөөгч онгоц, цэргийн алба хаагч хамрагдаж байгаа нь нууц хэвээр байгаа бөгөөд Өмнөд Солонгосын Чонжү хот дахь агаарын баазад талууд албан бусаар цугларсан гэсэн таамаглал дэвшүүлээд байна.