2012 онд төслийн зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд 24.000 төгрөгөөр үнэлэн борлуулж байсан

Мянганы Сорилтын сангийн дэмжлэгээр манай улсад 2012 онд төслийн зуухыг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Тухайн үед нийслэлд 120 гаруй мянган өрх төслийн зуухыг хөнгөлөлттэй үнээр авч байжээ. Уг зуухыг хэрэглэж эхэлснээс хойшхи хугацаанд нийслэлийн агаарын бохирдол мэдэгдэхүйц хэмжээгээр буурч байсан хэдий ч 2014 онд хийсэн тооллогоор нийслэлийн айл өрхүүдийн ердөө 55 хувь нь төслийн зуухыг хэрэглэж байгаа нь тогтоогджээ. Харин одоогийн байдлаар нийслэлийн дийлэнх айлууд уг зуухыг хэрэглэхгүй байна. Учир нь сэлбэг төхөөрөмж ховор, шинийг худалдан авахад хэт өндөр үнэтэй зэргээс шалтгаалдаг байна.

Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш буюу 2019 оноос эхлэн энэ оны эхний зургаан сар хүртэлх хугацаанд 147 хүн угаартаж нас барсан байна. Нас баралтын дийлэнх шалтгаан нь зуух, яндангийн бүрэн бүтэн аюулгүй байдал алдагдсантай холбоотой юм байна. Мөн угаар алдсан тохиолдлын 80 орчим хувь нь энгийн буюу төмөр зуухнаас шалтгаалсан гэх судалгаа байна.

Мянганы Сорилтын сангийн дэмжлэгээр нийслэл хотод 2012 оноос эхлэн утаагүй буюу төслийн зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд 24 мянган төгрөгөөр борлуулсан байдаг.  Тухайн үед 120 орчим мянган айлд тараасан. Гэвч 2014 онд нийслэл даяар тооллого хийхэд айл өрхүүдийн ердөө 55 хувь нь хэрэглэж байсан нь тогтоогджээ. Харин одоогийн байдлаар ихэнх айл өрхүүдийн төслийн зуух элэгдсэн бүрэн бүтэн байдал алдагдсан байж болзошгүй юм.

Утаагүй зуух төслийг хэрэгжүүлж эхэлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан үзүүлэлттэй гарч байжээ. Учир нь төслийн зуух нь  түлшийг удаан хугацаанд шатаадаг, халуун барилт сайтай, зэрэг олон давуу талтай юм. Мөн иргэдийн зүгээс энгийн зуухыг хэрэглэхээс илүүтэй төслийн зуухыг хэрэглэхийг илүүд үздэг юм байна. Гэвч төслийн багийнхан зуухны засвар үйлчилгээ дахин ашиглах шийдлийг хийгээгүй орхижээ. Хэдийгээр зах худалдааны төвүүдэд төслийн зуухыг импортоор болон зарим дотоодын иргэд шинээр үйлдвэрлэдэг ч үнэ болоод чанар нь иргэдийн хэрэглээнд нийцэхгүй байгаа гэсэн юм.