Ирэх онд инфляцын түвшин дорвитой хэмжээнд буурахгүй байхаас шалтгаалж мөнгөний бодлого чангарч мөн төсөв тэлж байгаа нь бизнес эрхлэгчдэд гарах зээлийн хэмжээг бууруулахаар байна. Тиймээс ЗГ-аас бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих хэрэгтэй байна гэдгийг салбарынхан мэдээлж байна.
Ирэх онд шинэ ЗГ гарч байгаатай холбоотойгоор төсөл хөтөлбөрт гадаадын томоохон хөрөнгө оруулагчид гэрээ хэлэлцээр байгуулахдаа түр азнаж, хүлээлтийн байдалтай байна. Урьд нь манай улсад ЗГ солигдох үед гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлэхгүй байх тохиолдлууд гарч байсан юм.
2020-2024 оны ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн үр дүн, хэрэгжилт мөн ирэх жилийн сонгуулийн дараах бодлого чиглэлийг тодорхойлох хэрэгтэй байна гэдгийг эдийн засагч мэдээлж байгаа юм.
ЗГ-ын мөрийн хөтөлбөр болон бусад зүйлсийг тодорхой болгож, томоохон хэмжээний төсөл хөтөлбөрийг дэмжих үүнд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зайлшгүй шаардлагатай байгааг Монгол дахь АНУ-ын худалдааны танхимаас зөвлөж байна.