Үерийн онцгой бүсд баригдсан S.Outlets болон Шунхлай шатахуун түгээх станцын барилгуудыг нурааж эхэллээ. Өнгөрөгч 6-р сард сэлбэ гол үерлэсний улмаас иргэд болоод аж ахуйн нэгжүүд багагүй хохирол амссан. Үерт нөлөөлсөн олон шалтгаан байгаагын нэг нь голын голдирол өөрчлөж барьсан барилгууд гэж мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гарсан. Тэгвэл эдгээр барилгуудыг буулгаж, газрыг нь чөлөөлнө гэж мэдэгдсэнийн дагуу ийнхүү нураах ажлыг Шунхлай болон Outlets-ээс эхлүүлжээ.
Шунхлай группын зүгээс тухайн асуудлыг хэлэлцэж байхад дүйцэхүйц хэмжээтэй өөр газар олгож болно гэсэн хувилбар яригдаж байсан ч одоогоор газар нөхөж олгоогүй гэдгийг хэлж байна. Харин S Outlets дэлгүүрийн газар эзэмшигч болон хөрөнгө эзэмшиж байгаа компанитай харилцан тохиролцсоноор гүүрний хэсэгт байгаа хоёр давхар байшинг нураахаар болжээ. Түүнчлэн Aqua Garden хорооллын асуудал шүүхийн шатанд байгаа бөгөөд шүүхийн шийдвэр албажсаны дараагаар мэдээлэл өгөх боломжтойг нийслэлээс мэдэгдсэн юм. Тус хорооллын хэдэн барилгыг нураах нь засаг даргын захирамжийн хүрээнд явагдана гэж мэдээллээ. Барилгуудын газрыг чөлөөлсний дараагаар тухайн хэсэгт ногоон байгууламж байгуулахаар төлөвлөжээ