Өнгөрөгч ням гарагт Оросын Холбооны улсын холбооны бүтэц, субъектийн нэг болох Дагестанд Исламын шашинтнууд нийслэл Махачкала хотын нисэх онгоцны буудлыг эзлэн авсан явдал болсон юм

Өнгөрөгч ням гарагт Дагестаны Засаг захиргааны төв Махачкала хотын нисэх онгоцны буудлыг Исламын шашинтнууд эзлэн авсныг хэвлэлүүд мэдээлж байсан юм. ОХУ-ын холбооны бүтэц, субъектийн нэг Дагестанд Исламын шашинтнууд голлон аж төрдөг бөгөөд энэ сарын 29-ны өдөр Изриалын онгоц Махачкала хотод газардсантай холбогдуулан сүсэгтнүүд эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.

Өнгөрөгч ням гарагт Оросын Холбооны улсын холбооны бүтэц, субъектийн нэг болох Дагестанд Исламын шашинтнууд нийслэл Махачкала хотын нисэх онгоцны буудлыг эзлэн авсан явдал болсон юм. Тэгвэл онгоцны буудлын үйл ажиллагааг тасалдуулж. Эмх замбараагүй байдал үүсгэсэн явдалд Украин болон Өрнөдийн улсууд буруутай гэж Кремлийн тэргүүн В.Путин даваа гарагт мэдэгджээ. Тэрээр "Оросын нийгмийг хагалан бутаргах" гэсэн хөндлөнгийн оролдлогыг цаашид тэвчихгүй гэдгээ мөн анхааруулсан байна.

Сүсэгтнүүд онгоцны буудлын хамгаалалтыг эвдэж, зарим нь Махачкала нисэх онгоцны буудлын хөөрөх зурвас руу гарсныг ОХУ-ын Аюулгүй байдлын албаныхан хүч хэрэглэн тараасан байна. ОХУ-ын Дотоод Хэргийн яамнаас хүчний байгууллага болон сүсэгтнүүдийн хооронд гарсан мөргөлдөөний үеэр 20 хүн гэмтэж бэртсэний дотор ес нь цагдаа байжээ. Цагдаа эмх замбараагүй байдалд турхирсан 60 гаруй хүнийг баривчлан байцаалт авч байгаагаа мэдээлсэн байна.

Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Утро Дагестан” хэмээх 65 мянга гаруй дагагчтай Телеграм суваг сүсэгтнүүдийг эмх замбараагүй байдалд турхирсан тухай хэлсэн байна. Уг сувгийг ОХУ-аас дүрвэж, Украинд шилжин суурьшсан улс төрч Илья Пономаревтай холбоотой гэдгийг тэрээр мөн онцолжээ. Телеграм сувагт “Израилын онгоц Дагестаны нийслэлд удахгүй газардах гэж байгаа тухай өгүүлж, хүсээгүй зорчигчдыг газар нутагтаа нэвтрүүлэхгүй байхыг Исламын шашинтнуудад уриалсан” тухай дурджээ. Гэхдээ ОХУ-ын Гадаад Хэргийн яам болон Кремлийн зүгээс эмх замбараагүй байдалд турхирсан тухай албан ёсны нотлох баримтыг нийтлээгүй, танилцуулаагүй байна.