Х.Нямбаатар: Нийслэлд өдөрт дунджаар 5-6 удаагийн тэг зогсолт болдог

Нийслэл хотын  авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөл болон дагалдагч 27 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан. Энэхүү хуулийн төсөлд түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төвийн бүсэд авто машинтай зорчиход 27 мянга хүртэлх төгрөг төлөх зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. Хэрэв энэхүү хуулийн төсөл дэмжигдвэл иргэд төвийн бүсээр зорчиход төлбөр төлөх шаардлагатай болох юм.

Дэлхийн улс орнууд бүсийн зохицуулалт хийснээр тухайн бүс доторх хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурдаг гэсэн судалгаа гарчээ. Иймд баруун 4 замаас зүүн 4 зам 32-ын тойргоос Энхтайваны өргөн чөлөө хүртэлх бүсийг төлбөртэй болгохоор төлөвлөжээ. Уг зохицуулалтыг хийхдээ эхний ээлжид дугуйн замыг бий болгох, авто зогсоол байгуулах, автозамыг өргөтгөх зэрэг ажлуудыг хийх юм байна. Одоогийн байдлаар 32-ын тойрог орчимд 500 автомашины зогсоол байгуулж байгаа бөгөөд ажлын цагаар зогсоолыг төлбөргүй байхаар шийдэх юм байна.

Хэрэв энэхүү хуулийн төсөл дэмжигдвэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр байршлыг тогтоож мөнгөн дүнг 27 мянга хүртэлх төгрөг байхаар зохицуулалтыг хийх юм байна. Харин иргэдийн зүгээс энэ хүү асуудалд дараах байр суурийг илэрхийлж байна.

Ирэх онд Улаанбаатар хотод гурван шугам бүхий метроны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн өмчит метро барьдаг компаниудтай хамтран ажиллах  боломж нөхцөлийг судалжээ. Мөн автомашинд олгох улсын дугаарт хязгаарлах, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.