Дампуурсан “Эфтиэкс” критпо биржийг үүсгэн байгуулагч, тус салбарын Хаан гэгддэг Сэм Банкман Фрид олон мянган хэрэг хэрэглэгчийн мөнгийг хувьдаа завшиж, өөрийнхөө компанийг санхүүжүүлэхэд ашигласан хэрэгт буруутгагджээ. Түүнийг түүхэн дэх хамгийн том санхүүгийн луйврын нэгийг үйлдсэн гэж шинжээчид үздэг байна.
Манхэттений тангарагтны шүүхээс Сэмийг долоон төрлийн гэмт хэрэгт буруутгасан бол прокурорууд түүнийг крипто биржээр дамжуулан босгосон 8 тэрбум америк.долларыг шунахайн сэдлээр буюу хувьдаа завшсан гэж буруутгасан байна.
Шүүгчид дөрвөн цаг гаруй хэлэлцсэний эцэст шийдвэрээ гаргасан бөгөөд хоёр үйлдэлтэй залилангийн хэрэг, таван удаагийн хуйвалдааны хэрэгт түүнийг буруутай гэж дүгнэжээ.
31 настай Сэм Банкман Фридийг өнгөрсөн онд “Эфтиэкс бирж” дампуурсны дараа баривчилжээ. Шүүх бүрэлдэхүүн түүнд 20 орчим жилийн хорих ял оногдуулсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. Гэхдээ ялын дүгнэлтийг олон нийтэд танилцуулаагүй хэвээр байгаа юм.
Шүүхийн шийдвэр гарсны дараа АНУ-ын Хууль зүйн яамнаас “Яллагдагчийг Америкийн түүхэн дэх хамгийн том санхүүгийн луйврын нэг буюу олон тэрбум америк.долларын хуурамч санхүүжилт босгох схемийг үйлдсэн” гэж мэдэгджээ. Гэмт хэрэгтэн нь үргэлж худал амлалт өгч, хууран мэхэлж, залилах төгс арга замаар хөрөнгө оруулагчдын мөнгийг угаасныг шинжээчид мөн онцолжээ.