Терминал 1.0 платформ нь аливаа мэдээ мэдээллийг анхдагч эх сурвалжаас тэнцвэртэйгээр үзэгч, сонсогчдод шууд хүргэх зорилготой. Нийгэм цаг үе, хууль эрх зүй, соёл урлаг, гэр бүл, чөлөөт ярилцлага зэрэг буланг салбар салбарын мэргэжлийнхэн хөтлөн хүргэж, иргэдийг мэдээ мэдээллээр ханган ажилладаг юм . Цаашид энэхүү төсөл нь Дархан, Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж өргөжин тэлэх зорилго тавьжээ. Мөн монголчууд олноороо суурьшсан дэлхийн томоохон хотуудаас шууд эфирээ хүргэхээр зорьж байгааг төслийн багийн төлөөллүүд хэлж байна.
Олон талт мэдээ мэдээллийг хүнлэг зарчмаар, хүртээмжтэй, илүү хялбар шийдлээр хүргэхдээ хараат бус бие даасан байдлыг чухалчлан, олон нийтийн мэдэх эрхийг хангаж үнэн бодит, баримтад тулгуурлан хүргэдэг нь уг платформын онцог юм. Мөн аливаа асуудлыг чөлөөт байдлаар энгийн ярилцдага нь давуу талтай гэж үзэгчид дүгнэж байна
Терминал 1.0 платформ нь телевизийн шууд эфирээр үзэгчдэд контентоо хүргэхээс гадна UBM радио 89.3, цахим хуудас болон сошиал сувгууд зэрэг цогц платформуудаар иргэдэд мэдээ мэдээллийг олгох юм.