УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаанаар тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Тэтгэврийн нэмэгдэлд 130-140 орчим тэрбум төгрөг шаардлагатай болох юм. Энэхүү төсвийн эх үүсвэрийг сайд нарын багцаас гаргах саналыг төсвийн байнгын хорооны хуралдаанаар гаргажээ.
Тухайлбал зам тээвэр хөгжлийн яам ирэх онд 1.1 их наяд орчим төгрөг төсөвлөгджээ. Сайд нарын багцад төсөвлөгдсөн төсвийн урсгал зардлын 1.8 хувь нь дунджаар 40-70 орчим тэрбум төгрөг болох юм. Энэхүү төсвийг тэтгэвэрийн нэмэгдэлд зарцуулахаар төлөвлөжээ. Тэгвэл энэхүү саналд сайд нар харилцан адилгүй байр суурийг илэрхийллээ.
Эрүүл мэндийн салбар болон боловсролын салбарын сайдын багц бусад салбараас өндөр буюу 2,5-3 их наяд төгрөгийн төсөвтэй. Үүнээс 65 орчим хувийг нь цалин, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулдаг байна. Тэтгэврийг нэмэгдүүлэхэд төсвөөс хувь зарцуулж байгаа нь салбарын цаашдын үйл ажиллагаа доголдох асуудал гарах эсэхэд санаа зовж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд Чинзориг хэлж байсан юм.