Х.Нямбаатар: Гэр Хорооллыг орон сууцжуулахад иргэдийн газрыг 3 үе шаттайгаар дахин төлөвлөнө

Нийслэлийн засаг даргын өргөн мэдүүлсэн хуульд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах, түгжрэлийг бууруулах тухай тусгасан. Газар чөлөөлөлт хийхдээ иргэдтэй тохиролцох гурван зохицуулалтыг хуулийн төсөлөөр дамжуулан хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд утааны асуудлыг шийднэ гэж үзэж байгаа бол иргэдийн зүгээс өөрийн нэр дээрх газраа улсад өгөхгүй хашаандаа дэд бүтэцээ шийдвэрлүүлэн амьдрах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлж байна. Тус хуульд зааснаар газар чөлөөлтийг гурван үе  шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. нэгдүгээрт, иргэд газраа жишиг үнээр буюу бэлэн мөнгөөр худалдах, хоёрдугаарт, түр орон сууцанд орж, дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлөх, гуравдугаарт, бэлэн орон сууцаар газар, объектоо солих зэргээр зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа юм. Иргэд өөрийн эзэмшлийн хашаандаа ногоо тариалан эрхлэх, мод тарих хүүхдийн тоглоомын талбай байгуулах зэргээр чөлөөтэй амьдрах боломжтой байдаг. Тэдэнд тулгамдаж буй гол асуудал цэвэр бохир ус, дулаан зэрэг дэд бүтцийн асуудал байдаг юм. Хэрэв уг тулгамдаад байгаа асуудлыг шийдэж чадвал дийлэнх иргэдийн зүгээс өөрийн нэр дээрх эзэмшлийн газраа орон сууцаар солихыг хүсэхгүй гэдгээ илэрхийлж байна. 1992 оны батлагдсан үндсэн хуулиар иргэн бүр өмчтэй байхыг хүлээн зөвшөөрсөн.Ингэснээр иргэн өөрийн  өмчөө захиран зарцуулах эрхтэй болсон.Тэгвэл иргэдийн зүгээс өөрийн нэр дээрх өмчөө  өөрсдөө захиран зарцуулах эрхтэй тул газраа худалдаалахын эсрэг байр суурьтай байгаа гэдгээ хэлж байсан юм.