Эрдоган Турк улсын орон нутгийн сонгуулийн өмнө Берлин хотноо хүрэлцэн очсон нь гадаад нэр хүндээ өсгөх зорилготой гэж шинжээчид таамаглаж байна. Учир нь ирэх сард Истанбул, Анкара хотуудын захирагчийг тодруулах сонгууль болох юм.
Түүнчлэн Эрдоган Европын Холбооны зах зээлд илүү нэвтрэх, визийн хөнгөлөлт эдлэх боломжийг эрэлхийлж Герман улсад айлчилж байна гэж шинжээчид үзэж байна.
Мөн энэхүү айлчлалаараа Туркийн ерөнхийлөгч Европын Холбооны гишүүн улсуудын ашигладаг “Eurofighter Typhoon” сөнөөгч онгоц худалдаж авахын тулд Олаф Шольцоос зөвшөөрөл хүсэх төлөвтэй байна.
Герман улс нь ийм төрлийн сөнөөгч онгоцны патентийг эзэмшдэг консорциумын түнш юм. Тэгвэл Канцлер Олаф Шольц Европын Холбоо, тэр дундаа Герман улсыг чиглэсэн цагаачдын урсгалыг тогтоон барихын тулд туркийн эрх баригчидтай хамтран ажиллахаас өөр сонголтгүй байгаа юм. Учир нь ойрх дорнод болон Арабын хойгоос Герман улсыг зорьж байгаа цагаач, дүрвэгсдийн дийлэнх нь Турк улсаар дамжин өнгөрдөг байна.