1957 онд ЗХУ-ын эрдэмтэд анхны хиймэл дагуулаа хөөргөснөөс хойших томоохон технологийн дэвшлийг агуулсан нээлт нь “Авангард” ‘пуужин болсон гэдгийг Владимир Путин нэгэнтээ онцолж байсан юм.
Пүрэв гарагт ОХУ-ын Батлан Хамгаалах яамны мэдэлд байдаг "Звезда" телевизийн суваг “Авангард” баллистик пуужинг хөөргөгчид байршуулж, аажмаар хөндлөн байрлалд буюу идэвхтэй горимд шилжүүлсний дараа Казахстаны хилийн ойролцоох Оренбург муж дахь зурваст буулгаж байгааг харуулжээ. 2019 онд ОХУ-ын хууль тогтоогчид анхны “Авангард” пуужингаа Оренбург дахь өөр нэг хөөргөх талбайд суурилуулж байсан юм.
Цөмийн гүрнүүд болох ОХУ болон АНУ-ын эрх баригчид хүйтэн дайны үеийн зэвсгээр хөөцөлдөх сөргөлдөөнийг зогсоож, цөмийн дайны эрсдэлийг бууруулах зорилготой хяналтын гэрээ хэлэлцээрүүд цуцлагдаж, хүчингүй болж байгаа явдалд харамсаж байгаагаа харилцан мэдэгдсээр байгаа юм. Гэвч Орос, Америк, Хятад тэргүүтэй цөмийн гүрнүүд олон төрлийн шинэ зэвсгийн системийг, тэр дундаа хэт авианы баллистик пуужинг хөгжүүлж, боловсруулсаар байгаа юм.
“Авангард” пуужин нь дуунаас өндөр хурдтайгаас гадна нислэгийн явцад чиглэлээ огцом өөрчлөх маневр хийх чадалтай учраас аливаа агаарын довтолгооноос хамгаалаах системийг нэвтлэх чадвартай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.